• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Японы Гадаад хэргийн сайд Хятадад айлчилжээ

2024-12-26
in Дэлхий дахинд, Онцлох мэдээ, Улс төр
0
Японы Гадаад хэргийн сайд Хятадад айлчилжээ

Японы Гадаад хэргийн сайд Ивая Такеши лхагва гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Бээжин хотноо гурван цагийн турш хэлэлцээ хийжээ. Энэ нь тэдний хувьд албан тушаалдаа орсноос хойших анхны нүүр тулсан уулзалт байв.

Уулзалтын үеэр ирэх онд Хятадын Гадаад хэргийн сайдын Токиод хийх айлчлал болон эдийн засгийн харилцааны асуудлаар өндөр дээд түвшний хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.

Сайд нар хоёр орны стратегийн нийтлэг ашиг сонирхолд суурилсан харилцан ашигтай хамтын ажиллагааг иж бүрнээр ахиулж, хоёр орны хооронд үр ашигтай, тогтвортой харилцааг хөгжүүлэхийн тулд харилцаа холбоогоо эрчимжүүлэхээ нотолжээ.

Мөн ирэх онд Ван И-гийн Японд хийх айлчлалыг аль болох ойрын хугацаанд, тохиромжтой цагт хэрэгжүүлж, хоёр талын холбогдох сайд нарыг оролцуулан эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээ хийхээр тохиролцлоо.

Түүнчлэн хоёр улс есдүгээр сард тохиролцсон хэлэлцээрүүдийг, тэр дундаа “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн болон шингэрүүлсэн усны асуудлаарх хэлэлцээрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

И.Такешигийн зүгээс, Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аль болох ойрын хугацаанд сэргээхийг Хятадын талаас хүссэн байна. 2023 оны наймдугаар сард АЦС-ын цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсний дараа Хятад улс импортоо зогсоосон юм. Харин есдүгээр сард Японоос далайн бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тохиролцсон билээ.

Далайд асгаж буй уснаас ихэнх цацраг идэвхт бодисыг цэвэрлэсэн боловч тритий бага хэмжээгээр агуулагдаж байгаа юм. Цэвэрлэсэн усыг далайд асгахын өмнө станцын оператор компани тритийн хэмжээг ДЭМБ-ын тогтоосон ундны усны стандартын 1/7-тэй тэнцэх хүртэл хэмжээнд бууруулж шингэлдэг байна.

И.Такеши мөн Сенкаку арлуудын асуудал ба Хятадын цэргийн ажиллагаа идэвхжиж байгаад Токио ихээхэн санаа зовниж буйг илэрхийлсэн байна. Япон улс уг арлуудыг хянадаг бөгөөд нутаг дэвсгэрийнхээ салшгүй хэсэг гэж үздэг. Үүний зэрэгцээ Окинава мужийн Ёнагүни арлын өмнөд хэсэгт байрлах Японы эдийн засгийн онцгой бүс дэх шинэ хөвүүрийг нэн даруй зайлуулахыг И.Такеши Хятадын талаас шаарджээ.

Сайд нар хоёр орны хооронд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа хэдий ч харилцаа холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг цохон тэмдэглэсэн байна. Талууд мөн ирэх онд хоёр улсын үндэсний аюулгүй байдлын төлөөлөгчдийн хэлэлцээг аль болох ойрын үед хийнэ гэдгийг баталжээ.

И.Такеши мөн Хятад дахь Японы иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Ван И-д уриалсан байна. Энэ оны есдүгээр сард Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод сургууль руугаа явж байсан нэгэн япон хүү хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан юм. Мөн Хятадад саатуулагдсан Япон иргэдийг аль болох эрт суллахыг хүссэн байна.

Түүнчлэн Японы сайд Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, Пёньян, Москвагийн цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлээд, Хятад улс эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

ShareTweetShare
Previous Post

Сирийн босогчдын бүлэглэлүүд БХЯ-ны удирдлага дор нэгдэнэ

Next Post

Дэлхий дахинд 2024 онд өрнөсөн онцлох үйл явдлууд

Next Post
Дэлхий дахинд 2024 онд өрнөсөн онцлох үйл явдлууд

Дэлхий дахинд 2024 онд өрнөсөн онцлох үйл явдлууд

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан