• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

“Алтан бөмбөрцөг”-ийн эзэд тодорч байна

2025-01-06
in Дэлхий дахинд, Соёл урлаг
0

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 82 дахь удаагийн шагнал гардуулах ёслол энэ цаг мөчид Лос-Анжелес хотноо болж, комедиан Никки Глейсер хөтлөн явуулж байна.

Энэ удаагийн наадамд анх удаа нэр дэвшиж буй 26 хүн байгаагийн дотор “Emilia Perez” кинонд дүр бүтээсэн Зои Салдана, “Wicked” мюзикл кинонд тоглосон дуучин Ариана Гранде нар багтаж байна. Харин телевизийн төрөлд “The Bear” цуврал хамгийн олон шагналд нэр дэвшжээ.

Ингээд Америкийн жүжигчин Зои Салдана “Emilia Perez” кинонд бүтээсэн дүрээрээ хамгийн эхний шагналын эзнээр тодорч, “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа. Тэрбээр анхны “Алтан бөмбөрцөг”-өө гардан авах үедээ нулимс дуслуулан маш их талархаж байгаагаа илэрхийлээд, өөрийнх нь хувьд энэхүү нэр хүндтэй наадамд анх удаа нэр дэвшиж байгааг онцоллоо.

Түүний дараа Америкийн жүжигчин Жин Смарт “Hacks” кинонд бүтээсэн дүрээрээ “Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо.

Мөн Америкийн жүжигчин Киран Калкин “A Real Pain” киноны дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан байна.

Харин Японы жүжигчин Хироюки Санада “Shōgun” цувралд бүтээсэн дүрээрээ “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ.

Түүний дараа Английн жүжигчин Жессика Ганнинг “Baby Reindeer” цувралын галзуу мөшгигчийн дүрээрээ “Телевизийн цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарчээ.

Тэгвэл “Телевизийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг Японы Таданобү Асано хүртсэн нь “Shōgun”-ы ээлжит ялалт байлаа.

Мөн Америкийн жүжигчин Жереми Аллен Уайт “Алтан бөмбөрцөг”-ийн “Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон байна. Харин шинэ пап ламыг сонгох нууцлаг ажиллагааны талаар өгүүлдэг “Conclave” кино “Шилдэг кино зохиол”-ын шагналыг хүртлээ.

 

ShareTweetShare
Previous Post

Олон улсын буудлагын спортын холбоо 2025 оны тэмцээний хуваариа зарлажээ

Next Post

УАШТ-үүдийн салхийг жүдочид хагална

Next Post
УАШТ-үүдийн салхийг жүдочид хагална

УАШТ-үүдийн салхийг жүдочид хагална

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан