• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

СҮХБААТАР: Эсгийгээр урлаач ээж охин хоёр

2025-01-06
in Онцлох мэдээ, Орон нутаг
0
СҮХБААТАР: Эсгийгээр урлаач ээж охин хоёр

Соёлын биет бус өвийг тээгч буюу эсгий, ноосоор олон бүтээгдэхүүн урлаач ээж, охин хоёр бол Түмэнцогт сумын нэгдүгээр багийн малчин Ц.Даваа түүний охин Б.Хонгорзул нар юм.Хонины ахрын ноос, тэмээний ноосыг уламжлалт гар аргаар боловсруулж бүтээгдэхүүнээ урладаг тэдний энэ соёл дөрвөн үе дамжжээ. Ц.Даваа бага наснаасаа л ээждээ тусалж бүх нарийн аргачлалыг сурсан бол өдгөө өөрөө охиндоо зааж өгч, хамтдаа бүтээлээ урладаг болжээ. Б.Хонгорзулын охидууд ч мөн гар урлалын бүтээл урлах сонирхолтой гэнэ.Хөдөөний ажил их ч хүн амжуулъя гэвэл болдог л юм. Тэр тусмаа дуртай зүйлдээ яаж ийж байгаад зав гаргадаг. Эсгийгээр бүтээгдэхүүн урлаж, түүнийгээ худалдан борлуулснаар гэр бүлийн нэмэлт орлого бий болсон. Эхлээд ойр орчмын хотныхондоо зардаг байсан бол одоо хэдийнэ өөрсдийн гэсэн худалдан авагчтай болж сумынхан болон хөрш зэргэлдээх сумдад ч хэрэглэгчтэй болсон. Бидний гол давуу тал бол түүхий эд болох ноос маань зүгээр л гадаа, хотонд бэлэн байна. Үүнийгээ ашиглаад арваад нэр төрлийн бүтээгдэхүүн урлахын зэрэгцээ нэмэлт орлоготой болж байна. Гэрийнхэн маань ч мэддэг учир эр эмгүй л оролцож тусална. Ноос цэвэрлэхээс эхлээд ажиллагаа их учир мэдээж хүн хүч хэрэгтэй байдаг. Бүх зүйл гар аргаар хийгддэг нь бидний давуу тал. Техник ашиглаж хийсэн ноосон бүтээдэхүүний чанар гар аргынхаас хэд дахин бага байдаг. Гараар хийсэн гэхээр чанаргүй, эдэлгээ муу гэх ойлголттой хүмүүс байдаг ч үгүй гэдгийг бид бүтээлээрээ батлан харуулж чаддаг. Бид бүтээгдэхүүндээ ихэвчлэн ахрын ноос ашигладаг учраас чанартаа илүү их баталгаа өгч чаддаг. Эсгийгээр ингэж бүтээл урлаж байгаа маань хобби, орлого олох ажил мэт боловч уламжлалт өв соёлоо хадгалж, сурталчлан таниулж яваа үйл хэрэг гэж бодон маш хүндэтгэлтэй хандаж, элдэв муу нэргүй байхыг хүсдэг дээ гэж Ц.Даваа ярилаа.Түүний охин Б.Хонгорзул Түмэнцогт сумынхаа сурагчдын дотуур байранд багшилдаг. Сурагчдынхаа чөлөөт цагаар мөн эсгий урлалаа зааж хамтдаа бүтээл хийдэг байна. Өөрөөр хэлбэл тэр бас л өөрийн өвлөснөө бусдад өвлүүлж яваа нэгэн.Ц.Даваа ч мөн адил сумынхаа ахмадууд болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдэд үнэ төлбөргүй сургалтыг хэд хэд явуулжээ.Тэд олбог, углааш, бойтог, гар цүнх, хөнжил зэрэг арваад төрлийн бүтээгдэхүүнтэй. Сумандаа болон аймгийн нэгдсэн үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог байна. Ингэснээр бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэхийн зэрэгцээ маш сайн сурталчилгаа болдог гэдгийг онцолж байв.

 

ShareTweetShare
Previous Post

УАШТ-үүдийн салхийг жүдочид хагална

Next Post

Энэ сард бөхийн өргөөнд дөрвөн барилдаан болно

Next Post
Энэ сард бөхийн өргөөнд дөрвөн барилдаан болно

Энэ сард бөхийн өргөөнд дөрвөн барилдаан болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан