• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Telegram хэрэглэгчдийнхээ мэдээллийг АНУ-д өгчээ

2025-01-09
in Дэлхий дахинд, Нийгэм, Шинжлэх ухаан
0
Telegram хэрэглэгчдийнхээ мэдээллийг АНУ-д өгчээ

2024 онд “Telegram” мессенжер АНУ-ын эрх баригчдын 900 хүсэлтийг биелүүлж, 2253 хэрэглэгчийн мэдээллийг өгсөн гэж “404 Media” цахим хуудсанд “Telegram Transparency Reports” ботын мэдээллээс эш татан бичжээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд “Telegram” нь “IP хаяг ба/эсвэл утасны дугаар авах” гэсэн АНУ-ын эрх баричдын 14 хүсэлтийг биелүүлж нийт 108 хэрэглэгчийн мэдээллийг өгснийг тооцож үзвэл 2024 оны наймдугаар сард “Telegram”-ыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг Францад баривчилсны дараа өгсөн мэдээллийн тоо асар их нэмэгдлээ гэж тус цахим хуудсанд бичсэн байна.

Харин “Telegram Transparency Reports” ботоос есдүгээр сарын 30-наас хойш Оросын талын хүсэлтэд мэдээлэл өгөхгүй байгаа гэж “The Moscow Times” сонинд бичжээ. Компанийн тайлангаас үзвэл 2024 оны эхний есөн сард “Telegram” ОХУ-ын нэг ч хүсэлтийг биелүүлээгүй гэж тус сонинд дурджээ.

Хэрэглэгчдийн мэдээлэлтэй холбоотой бодлогоо өөрчлөхийг Барууны орнууд шахаж шаардаж эхлэхээс өмнө “Telegram” террорист халдлага гарсан үед л хэрэглэгчдийн IP хаяг, утасны дугаарыг задруулдаг байжээ.

Гэвч дараа нь Telegram-ын нууцлалын бодлогод өөрчлөлт орсон бөгөөд Дуров цахим гэмт хэрэг, хууль бус бараа худалдах, цахим залилан зэрэг гэмт хэрэг гарсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хууль сахиулах байгууллагад өгнө гэж мэдэгдсэн байна.

“Telegram”-ыг үүсгэн байгуулагч П.Дуровыг цахим гэмт хэргийг шалгах хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд Францад баривчилсан юм. Түүнийг эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсан, хүүхдийн порнографыг хадгалсан, мансууруулах бодисны наймаа, аппликейшны шинэчлэл хангалтгүй байсны улмаас үйлдэгдсэн залилан зэрэг хэрэгт буруутгажээ. Хэд хоногийн дараа П.Дуровыг батлан даалтаар суллаж, Францаас гарахыг хориглож, долоо хоногт хоёр удаа цагдаагийн газарт биеэр очихыг үүрэг болгосон байна.

ShareTweetShare
Previous Post

60 өрхийн 165 иргэн отроор өвөлжиж байна

Next Post

Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орнуудыг нэрлэжээ

Next Post
Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орнуудыг нэрлэжээ

Дэлхийн хамгийн "хүчирхэг" паспорттой орнуудыг нэрлэжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан