Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Манай улсад 888 тохиолдол батлагдсаны 43 хувь буюу 384 хүн эдгэрч тэдний 84 хувийнх нь ажиглалт тандалт бүрэн дуусчээ. Дотоодын халдвартай холбоотой 505 хүн өвчилснөөс 26 нь эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн.
ХӨСҮТ-д 273
Цэргийн төв эмнэлэгт 213
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 хүн эмчлэгдэж байгаагаас
84,2 хувь нь хөнгөн
14,4 хувь нь хүндэвтэр
5 хувь нь хүнд
0,4 хувь нь маш хүнд байна.
УБ-т 128 тохиолдол батлагдсан ба тэдний ойрын 1255 дам 18585 илрүүлж шинжилгээнд хамруулаад байна. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр 32 тохиолдол бүртгэгдсэнээр халдварын тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тархварын динамик зураглалаар хэрэв 11-нд хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үедээ байгаа хүмүүсийн тоо өсөж халдварын тохиолдлын тоо мөн оны 4-5-р сард хамгийн өндөр хэмжээнд бүртгэгдэх хандлага ажиглагдаж байна” гэлээ.