‘Эрдэнэс Монгол’ компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдож, компанийн бүтцээ өөрчилжээ. Ингээд хуучин 4 дэд захиралтай байснаа 3 болгож, нэг тэргүүн дэд захиралтай, зарим газруудыг татан буулгаж, хэлтэс болгож байгаа юм байна. Дэд захирлын албан тушаалд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг томилуулахаар АТГ-т бичгээ хүргүүлээд байгаа тухай мэдээ байна.
Тухайлбал дэд захирлаар томилогдохоор материалаа АТГ-т газар хүргүүлээд байгаа Ц.Цолмон нь УИХ-ын дарга М.Энхболдыг байхад Тамгын газрынх нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэж ярьдаг, иймдээ ч У.Хүрэлсүхийг анх ерөнхий сайд болоход ажлаа өгч байсан. Дэд захирлаар томилогдохмгэж байгаа Л.Энхболд нь 2012 онд УИХ-ын гишүүнээр Өмнөговь аймгаас сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Түүний хувьд 2018 онд ЖДҮХС-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас хүргүүлж байсан юм. Гэвч УИХ олонхоороо авч үлдсэн бөгөөд ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан хариуцлага тооцохоор санал ирүүлсэн гишүүний нэг бөгөөд 2020 оны сонгуульд энэ хэргээсээ болоод нэр дэвшээгүй. Тэрбээр тавантолгойгоос алдагдсан нүүрний хулгайн асуудлаар идэвхитэй байр суурь илэрхийлж байсан удаатай.
Харин дэд захиралаар томилогдохоор хүлээгдэж байгаа гэх Л.Хосбаяр нь УИХ-ын гишүүн гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус компанийн тэргүүн дэд, дэд захирлуудын хэнийг нь ч томилоогүй байна. Ирэх долоо хоногт тус компанийн ТУЗ хуралдах мэдээлэл байна.