Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр хоногийн хугацаанд судалж үзэхэд нийт хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглэгч байна. Тэр дундаа гэр хорооллын хэрэглэгчид. Орон сууц болоод ААН-ийн эрчим хүчний хэрэглээ 6-7 хувьтай байна.
Хэрэглээ өсөж байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байна. Тодруулбал Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн байна. Ашигладаггүй байр, орон сууцаа халааж байж мэдэх юм. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд улсын хэмжээнд цахилгаан дулаан хэрэглэдэг 730 мянган хэрэглэгч байдаг. Төрөөс төлбөр хариуцах арга хэмжээнд эдгээр хэрэглэгчийн 728 мянга буюу 98 хувь нь хамрагдаж байна. Айл өрхийн хувьд 678 мянган хэрэглэгч бүгд төрөөс төлбөрөө даалгана.