ЗТХ-ийн сайд Л.Халтар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулах үеэрээ их далайд 352 онгоц Монголын төрийн далбааг мандуулж байгаа тухай мэдээллээ. Тэрбээр : БНСУ-д 11 далайчин дадлагажих ажилд хамрагдаж байгаа. Сургалт дууссаны дараа олон улсын аль ч хөлөг онгоцон дээр ажиллах эрх нээгдэнэ. Монгол Улсын далайчид БНСУ болон ОХУ-д бэлтгэгдэж байгаа. Жилд 80 хүний захиалга аваад удахгүй эх далайд манай далайчид гарна гэлээ.