Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаан өнөөдөр зарлагдсан байна. Тодруулбал, УОК-ын хуралдаан 12:00 цагт, Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 15:00 цагт товложээ. Хуралдаанаар нийслэлд үүсээд буй цар тахлын шинэ голомтыг хумих арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна.