Дөнгөж сая PCR шинжилгээнийх нь хариу гарч, халдвартай гэдэг нь баталгаажжээ. Худалдаа хөгжлийн банкны ажилтны мэдээлж буйгаар уг халдвар авсан иргэн БЗД-ийн голомтод амьдардаг. Тэгэхээр уг иргэн БЗД-ийн голомтоос халдвар авсан байж болзошгүй байгаа юм.
Тухайн иргэний хавьтал болох Худалдаа хөгжлийн банкны бүх ажилтныг тусгаарласан. Мөн тус банкны ажилчид, албан хаагчдыг шинжилгээнд бүрэн хамруулж ажилтнуудыг 14 хоногийн гэрийн хорионд оруулжээ.
Дам болон ойрын хавьтлыг тодорхойлж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банкны төв салбарт хөл хорио тогтоогоод байна.