Сүүний урамшуулал эздэдээ хүрлээ. Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор Сүүний урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944 литр чанарын шаардлага хангасан сүү бэлтгэн нийлүүлсэн байна. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлсэн 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд анх удаа 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож дууслаа.