Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг, Биеийн тамир спортын Улсын хорооноос 2021 оны 01 сарын 08 наас Найрамдал болон, Техник спортын төв дээр бэлтгэлд 3 сарын хугацаанд гаргахаар болжээ. Бэлтгэлд гарах тамирчидтай гэрээ хийж эхэлсэн байна. Гэвч бэлтгэлд гарах байр сууцны тухайд тамирчдын зарим нь эргэлзэж эхэлжээ. Тухайлбал МУГТ Х. Цагаанбаатар өөрийн цахим хуудаснаа:
– Энэ шийдвэрийг гаргахдаа УОК нь хоёрхон газар бэлтгэлд гарах зөвшөөрөл олгосон гэнэ.
Тэр нь Найрамдал Техник спортын төв юм байна.
Яагаад заавал Найрамдал ? Техник спортын төв ? гэж…Спорт спортын онцлогт тохирсон өөр өөр бэлтгэлийн заал танхимтай олон газар бэлтгэлийн баазууд байгаа. Гэтэл яагаад заавал Найрамдал Техник спортын төв гэж?
Энд ямар ашиг сонирхол байна вэ?
Бүх шигшээ багийн тамирчид найрамдалд гараад тэнд бэлтгэл хийх нөхцөл бүрдэх үү?
Бүтэн 3 сар шүү. Ганцхан заалтай ( ядаж зун байсан бол яахав). Нийтдээ Жүдо 47 хүн, Чөлөөт 32 хүн , Бокс 37 хүн, Пара жүдо 7 хүн,
Пауэрлифтинг 3 хүн , Таеквондо 11 хүн, Пара таеквондо 8 хүн.
Эдгээр тамирчид буюу нийт 145 багш тамирчид дасгалжуулагч нар бүхэл бүтэн
3 сарын хугацаанд Найрамдалд бэлтгэлд гараад Олимпод амжилт гаргах уу?
Тэнд заал танхимаас хамаараад олон төрөл бэлтгэлээ тасралтгүй хийх нөхцөл бүрдэх үү?
Техник спортын төв дээр
Буудлага 10 хүн
Байт харваа 10 хүн
Пара байт харваа 10 хүн
Тэшүүр 6 хүн
Пара буудлага 3 хүн
Нийт 39 хүн техник спортын төв дээр байрлаад бэлтгэл хийх нөхцөл бүрдэх үү?
Тамирчдынхаа бэлтгэлийг алдахгүй Олимпод бэлдэх гэж байгаа нь сайшаалтай боловч, Дэлхий нийтийг хамарсан цар тахарлын үед өвчин тарвал хэн хариуцах уу?
Өөр өөр спортын тамирчид өөрт хэрэгтэй бэлтгэлийг тэндээс олж авч чадах уу?
Олон хүн зэрэг тэнд очиж хашигдаад сэтгэл зүй ямар байх вэ?
Ариун цэвэр халдвар хамгаалалт хэр байх вэ?
Нүүр нь номын найзууд саналаа бодлоо хуваалцана уу!!!!
Бусад спортын холбоод ямар санал бодолтой байгаа юм бол?
Би бол Пара Жүдогийн холбоогоо төлөөлж байна.
Эрх авсан хэдэн тамирчдаа аятайхан байлгаж байгаад, Олимпод нь оролцуулчихмаар байх юм’ гэжээ.