Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй хэлбэр юм байна. Тиймээс иргэд гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх талархал юм.