БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдварын голомт үүссэнтэй холбоотойгоор тухайн дүүргийн иргэдээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр томуугийн харуулдан тандалтын 100 гаруй цэг ажиллаж байна.
Үүнээс гадна явуулын хэлбэрээр эрсдэлт бүлгийн хүн ам, олон хүн ажилладаг байгууллагууд, худалдааны төвүүд, нийтийн тээвэр, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан, банк гээд газраар өргөжүүлсэн тандалт хийж эхэлжээ.
Covid-19 халдвартай тэмцэх арга хэмжээний хамгийн чухал хэсэг бол эрт илрүүлэг гэдгийг албаныхан онцолсон. Тиймээс тандалтын сорьц цуглуулах ажлыг эхлүүлж байгаа юм. 100 гаруй цэгээсээ сорьцуудыг татан авч шинжилж, хүн амын дунд халдварын илрүүлгийг эрчимтэй зохион байгуулна.