• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Covid-19 халдвар 20 хүнээс илэрснээс 16 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс батлагдав

2020-12-31
in Онцлох мэдээ, Эрүүл мэнд
0
Covid-19 халдвар 20 хүнээс илэрснээс 16 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс батлагдав

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 31-ны 11.00 цагийн байдлаар нийт 13597 сорьцод шинжилгээ хийхэд 20 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 16 нь Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой бол хоёр нь Франкфуртийн нислэгээр ирсэн хүмүүүсийн гуравдахь шинжилгээгээр илэрлээ. Харин хоёр халдвар нь Хавдар судлалын үндэсний төвийн эмч, нягтлан бодогч нараас илэрлээ. “Тэнүүн-Огоо” компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрсэн.

Баянзүрхийн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд байна. Энэхүү голомттой холбоотойгоор “Тэнүүн-Огоо” компанийн шатахуун түгээгчээс халдвар илэрсэн. Энэ хүн хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 21-нд ажилдаа ирсэн байна. Түүнтэй хамт ажилладаг 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Ийнхүү “Тэнүүн-Огоо” компаниас 4 тохиолдол бүртгэгдлээ.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1215 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 399 тохиолдол байна. Эдгэрсэн 830, эмчлэгдэж байгаа 375 тохиолдлын дотор хөнгөн 267, хүндэвтэр 99, хүнд 7, маш хүнд 2 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.

  • Улаанбаатар хотод шинээр 18, нийт тохиолдол 410
  • Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 399

Баянчандмань суманд өчигдөр Covid-19-ийн батлагдсан тохиолдол илэрлээ гэж сошиалаар шуугисан. Бид очиж шинжилгээ авахад энэ хүн болон ойрын хавьтлуудаас нь халдвар илрээгүй. Өнгөрөгч 24 цагийн хугацаанд зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Баянзүрхийн голомттой холбоотой нийтдээ 256 тохиолдол батлагдаад байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүд 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 гээд нийтдээ 256 тохиолдол батлагдаж, эмчилгээ хяналтанд байна. Эдгээр тохиолдолтой холбоотой 1250 хавьтлыг илрүүлж, тандалт судалгаа хийж байна. Өмнөх 900 гаруй хавьтлуудын 14 хоногийн хугацаа дуусч 3-4 давтан шинжилгээний дараа гэрийн хяналтанд шилжүүллээ.

ShareTweetShare
Previous Post

Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг

Next Post

Нийслэлийн шилдэг гэр бүлүүд тодорлоо

Next Post
Нийслэлийн шилдэг гэр бүлүүд тодорлоо

Нийслэлийн шилдэг гэр бүлүүд тодорлоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан