Өмнө нь Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан 15 тохиолдол бүртгэгдлээ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлжээ.
“Судалгаа, шижилгээ хийх явцад манай улсад Их Британиас ирсэн 15 хүнээс хувьсаж өөрчлөгдсөн коронавирусний хувилбар илэрсэн. Тус улсаас Турк руу нэвтрэхийг түр хугацаагаар зогсоож байна” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна.
Үүний зэрэгцээ баасан гарагт коронавирусний халдварын 1908 шинэ тохиолдол илэрсэн нь 10 дугаар сарын сүүлчээс хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна. COVID-19-ийн халдвараар өдөрт нас барсан хүний тоо өмнөх өдрүүдтэй харьцуулахад мөн буурч, 212 болжээ.