Өмнөговь аймагт хоногт дунджаар 200 орчим хүн ирж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
2021 оны 1 дүгээр сарын 2-ны 07:00 цагаас 3-ны 07:00 цагийн хооронд Цогт-Овоо сумын постоор нийт 126 машин 233 хүн орж иржээ. Үүний 82 нь ачааны, 44 нь суудлын машин байсан байна. 44 суудлын машинд 120 хүн ирсэн бөгөөд Улаанбаатараас 69, Төв аймгаас 18, Хэнтийгээс 6, Хөвсгөлөөс 2, Дундговь аймгаас 19, Налайхаас 3, Дарханаас 3 иргэн ирсэн.
Эдгээр иргэдээс Цагаан хад руу 33, Цогтцэций рүү 49, Гурвантэс рүү 3, Даланзадгадад 13, Ханбогд руу 4, Ханхонгор руу 7, Ноён 2, Төмөрзам руу 9 хүн явсан байна. Ачааны 82 машинд 113 хүн ирсэн бөгөөд үүнээс Тавантолгой руу 36, Гурвантэс рүү 17, Цогтцэций рүү 9, Цагаанхад руу 4, Даланзадгадад 5, Ханхонгор руу 1, Сэврэй рүү 1, Оюутолгой руу 3, төмөрзам руу 6 машин тус тус явжээ.