АНУ-ын хэрэглэгчид лхагва гаргаас ням гараг хүртэлх хугацаанд ‘Telegram’ мессенжерийг 545 мянган удаа татжээ.
Энэ үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад гурав дахин илүү аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ‘Twitter’ болон ‘Facebook’-н хаяг хаагдсаны дараа түүнийг дэмжигчид “Telegram”-н хавсралтыг олноороо татах болжээ. Үүнээс гадна ‘WhatsApp’ мессенжерийн нууцлалын бодлого шинээр гарсантай холбоотойгоор “Telegram”-н таталт ийнхүү өссөнийг онцолж байна.
Тийнхүү Д.Трампын дэмжигчдийн нөлөөгөөр ‘Telegram’ АНУ-д хамгийн их татагдсан хавсралтуудын хоёрдугаарт бичигдсэн байна.