• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Д.Баасансүрэн: Хөвсгөлийн Ханх суманд газар хөдлөлтийн үеэр барилга байгууламжуудын хана ихээр цуурсан

2021-01-12
in Онцлох мэдээ
0
Д.Баасансүрэн: Хөвсгөлийн Ханх суманд газар хөдлөлтийн үеэр барилга байгууламжуудын хана ихээр цуурсан

05:30 цагийн үед Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт нийт зургаан удаагийн давтамжтай болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн юм.

Иймд тус суманд нөхцөл байдал ямар байгааг Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга Д.Баасансүрэнтэй утсаар холбогдож тодрууллаа. 

Ханх сум нийт 2,800 гаруй хүн амтай бөгөөд энэ удаагийнх шиг хүчтэй газар хөдлөлт сүүлийн 10 жилд болоогүй юм.

– Сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлт хэр мэдрэгдсэн бэ?

– 05:33 минутад бүх айл өрх газар хөдлөлтийг мэдэрсэн. Тэр үеэр төвд байшингууд ортойгоо айхтар хөдлөөд, хөдөө орон нутагт телевизор, толь, тавилга нь хагарсан, зарим сургууль, байгууллагуудын объект цуурсан, тавилгууд нь байрнаасаа хөдөлсөн байдалтай байсан.

– Давтамж нь хэр байсан бэ. Одоо ямар байна? 

– 05:33 цагаас хойш 08:10 цаг хүртэл нийт долоон удаагийн давтамжтай газар хөдөлсөн. Сая 10 минутын өмнө Засаг даргын тамгын газрын байрнаасаа албан хаагчдаа гаргаж, орон гэр рүү нь тараагаад, сумын удирдлагууд нэг давхар байрны конторт нь байна. ИТХ-ын дарга, Сумын засаг дарга, орлогч дарга, тамгын газрын дарга, бусад бие бүрэлдэхүүн зэрэг цөөн хэдэн хүн одоо ажиллаж байна. Хоёр давхар байранд байх ямар ч боломжгүй байгаа.

05:30 цагаас хойш хүмүүс ажиллаад, цууралт өгсөн барилга байгууламжаа явж үзэж явна.

Мөн нялх хүүхэдтэй хүмүүс болон албан хаагчид давхар байранд байх боломжгүй байгаа учраас ах дүүгээрээ бөөгнөрч, аюулгүй байдлаа хангаад, дулаан хувцсаа өмсөх заавар зөвлөмжийг өгөн ажиллаж байна.

– Хохирлын хэмжээгээ тодорхойлж байна уу. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа юу?

 – Одоогоор бол төв контороо нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Ард иргэддээ мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгээ тухай бүрд нь өгч байгаа. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, дулаан хувцаслаад, аль болох тайван байх зөвлөмжийг өгсөн. Ерөнхийдөө бүх иргэд маань айсан сандарсан байдалтай, эмнэлэг ачаалалтай байна.

Ил мэдрэгдэх хохирлын хэмжээгээ тоолох ажлын хэсэг томилогдоод гарчихсан. Барилга байгууламжийн хананууд их цуурсан байна. Бид зарим албан хаагч, багуудаасаа мэдээлэл авч амжаагүй явна.

Одон орон герфизикийн хүрээлэнгээс мэдээлж байгаагаар ол хөвсгөл аймагт 30 жилийн өмнө хүчтэй газар хөдлөлт болж байсан юм байна.

ShareTweetShare
Previous Post

‘Telegram’ хавсралтын таталтын тоо огцом нэмэгджээ

Next Post

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааснаас хүний амь эрсдэв

Next Post
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааснаас хүний амь эрсдэв

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааснаас хүний амь эрсдэв

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан