МАН-ын Удирдах зөвлөл төрийн ордонд хуралдаж байна. Хурлын уур амьсгал ширүүхэн байгаа төдийгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэдэг “санал” тавьсан ч гишүүд нь дэмжээгүй гэнэ. Өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын өргөдлийг хүлээн авч, хэлэлцсэн бол удирдах зөвлөлийн хурлаар дахиад ч сайд нартай хариуцлага тооцох тухай яригдаж байгаа бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Соёлын сайд С.Чулууныг сайдын ажлаас нь чөлөөлж магадгүй байна.