Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Нэгдүгээр сарын 19-ний орой ‘Өргөө’ амаржих газарт төрсөн коронавирусийн халдвартай эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халадтай нь машинд суулгаж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн билээ. Энэхүү асуудалтай холбогдуулан өчигдөр орой холбогдох эрүүл мэндийн байгууллагын дарга нарт хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн бол өнөөдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлжээ.