УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлдөө танилцуулаад байсан юм. МАН-ын бүлгийн зарим гишүүд ийм цаг үед Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь буруу гэж үзэж байгаа учраас МАН-ын бүлгээр хэлэлцэх ёстой гэж үзжээ.
Одоо УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.