• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Covid-19 халдвар 16 хүнээс илэрснээс ес нь нэг байрныхан

2021-01-24
in Онцлох мэдээ
0
Covid-19 халдвар 16 хүнээс илэрснээс ес нь нэг байрныхан

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн (2021.01.24) ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

Нэгдүгээр сарын 23-нд нийт 12848 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ.  Эдгээр тохиолдлын ес нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны байрнаас бүртгэгдсэн. Өвчин тараах эрсдэлтэй үед голомт бүртгэгдсэн. Энэхүү халдвартай холбоотойгоор Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо орчмын бүсэд тандалт илрүүлэг хийж байна. Нийтийн эзэмшлийн орон сууц болон гэр хорооллын 1000 гаруй хүнд шинжилгээ хийхээр эхлүүлсэн. Бусад долоон халдвар нь батлагдсан тохиолдлын хавьтлууд юм.

Улсын хэмжээнд Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 1627 боллоо. Үүний 1124 нь дотоодод бүртгэгдээд байна.

Нийслэлд 16 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдварын батлагдсан тохиолдол 798 болоод байна. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэжээ. Одоогоор биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43 хүн,  бусад нь биеийн байдал хөнгөн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дөрөв нь хүнд. Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • Баянзүрх-420
  • Баянгол-158
  • Сүхбаатар-40
  • Сонгинохайрхан-76
  • Хан-Уул-53
  • Чингэлтэй-43 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Нийслэлийн бүх дүүрэгт Сovid-19 халдвар бүртгэгдсэн. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа юм. Халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна. Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя.

Сүүлийн 30 хоногт 21 аймаг, 300 суманд Сovid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд халдвар голомтлон тархсан 6 аймагт өвчлөл шинээр бүртгэгдээгүй, хяналтад байна. Гэвч нийслэлд халдварын тархалт цар хүрээгээ тэлж байгаа нь хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын хоёрдогч хавьтал 5000-д хүрчээ.

Үсчин, гоо сайхан, захуудыг нээсэн нь эрсдэл дагуулж байна

ХӨСҮТ-ийн дэд захирал Д.НАРАНЗУЛ:

Өнөөдрийн байдлаар халдварын голомтын хамгийн идэвхтэй бүс нь Улаанбаатар. Сүүлийн өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулж, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн. Өнгөрсөн долоо хоногт олон хүн нэг дор цугласан жагсаал болж, томоохон зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний төвүүдийг нээсэн. Энэ нь цаашид халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Эрсдэл нэмэгдсэн тул иргэд аж ахуй нэгжүүд тодорхой зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас илүү хугацаанд халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс үсчин, гоо сайхны газрууд аль болох цагаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Олон хүний бөөгнөрөл, хүлээлт үүсгэхгүй байх шаардлагатай. Мөн томуугийн улирлын дэгдэлтийн үед Сovid-19 халдвар хавсарч байгааг иргэд анхаарах хэрэгтэй. Барааны захуудыг нээсэн ч онлайн худалдааг хөгжүүлэх хэрэгтэй.

ShareTweetShare
Previous Post

ЭМЯ: 19 хүнд Covid-19 илэрч, 28 хүн эдгэрлээ

Next Post

Дайэйшо өнөөдөр давбал анхны түрүүгээ хүртэнэ

Next Post
Дайэйшо өнөөдөр давбал анхны түрүүгээ хүртэнэ

Дайэйшо өнөөдөр давбал анхны түрүүгээ хүртэнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан