Нийслэлийн Өргөө амаржих газарт 2021 оны 01 сарын 19-ний өдөр “КОВИД -19” халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбоотой үйл ажиллагааг хэсэгчлэн тусгаарлах горимоор зохицуулалт хийж ажиллаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн үйлчилгээг бусад эмнэлгүүд рүү шилжүүлж, гаднаас өвчтөн хүлээж авахгүй байсан юм.
Гэвч өчигдөр орой тус эмнэлэгт Баянзүрх дүүргийн иргэнийг хүлээн авч, хагалгаа хийсэн бөгөөд тус өвчтнөөс коронавирусийн халдвар илэрсэн байна гэж манай эх сурвалж мэдээллээ.
Хагалгаа хийсэн эмч нарын багийг ХӨСҮТ рүү шилжүүлэхээр бэлтгэж, тусгаарлах тасагт байлгаж байгаа талаар ХӨСҮТ мэдээллээ. Хагалгаанд орсон ээж болон, төрсөн хүүхдийн бие хэвийн байгаа ажээ.