Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багт нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагийн орчим явганаар мал хариулж явсан хүү сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр Онцгой албаныхан хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн сураггүй алга болсон 16 настай хүүг эрэн хайх ажиллагааг тус багийн Хавчуу гэдэг газарт дөрвөн километрийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Өнөөдөр өглөө 08.30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Сураггүй алга болсон хүү нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд нэг сар болж байжээ.