• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Улс төр

Ж.Мөнхбат ингэж хоёр ч удаа төрийн өндөр албан тушаалгүй хоцорсон түүх

2021-02-01
in Улс төр
0
Ж.Мөнхбат ингэж хоёр ч удаа төрийн өндөр албан тушаалгүй хоцорсон түүх

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар УИХ-д тангаргаа өргөж, ажилдаа орлоо. Засаг бүрдэх гэж дуншсан энэ хэдэн өдөрт албан тушаалд дурласан хичнээн хүн нойргүй хонож, сайдын суудал сэрүүн зүүдэлж хоносныг таашгүй юм. Монгол Ардын Намын цагаан байр сүүлийн хэдэн өдөр хөл хөдөлгөөнд дарагдаж, өчигдрөөс эргээд эл хуль болов.

Сайдын тохироотой энэ өдрүүдийн нэгэн тод дүр нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат байлаа. Түүнийг Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга болно гэж хэвлэлүүд таамаглан бичиж байсан ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Соёлын эсвэл Боловсролын болон БОАЖ-ын сайдын аль нэгээр ажиллахыг санал болгож, намын нөхөд нь ч нэлээдгүй шахжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн гишүүд ярьж, Ж.Мөнхбат гишүүн өөрөө УИХ-ын чуулганы танхимд ил хэлж, танхимдаа ажиллахыг урьсан Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийллээ.

Харин сайдын суудал, Ерөнхий сайдын саналаас татгалзсан шалтгаанаа Ж.Мөнхбат “Шинээр бүрдэж байгаа Засгийн газартаа урьж, нэг салбарын яамыг удирдаж ажиллаач гэсэн санал тавьсан Ерөнхий сайдад баярлалаа. Нийгмийн тархи, зүрхтэй ажилладаг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарынхаа байнгын хорооны даргаараа үргэлжлүүлэн ажиллаж Засгийн газраа бодитой дэмжиж явах болно” гэв. Сайд болж л байвал юугаа ч худалдаж, юу ч хийхээс буцахгүй болсон улстөрийн чичиргээнтэй өнөө цагт түүний энэ шийдвэр нь  үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж, доод үеийн дүү нартаа сайн жишээ, жишиг эхлүүлэх улс төрийн шинэ соёл, төрийн хүний ёс зүйн хэм хэмжээг харуулсан явдал байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын улс төрийн энэхүү шинэ соёл, эхлүүлсэн жишиг нь түүний хувьд анхных биш юм. Тэрбээр МАН ялагдсан хүндхэн цаг үед намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан. Сонгуулийн дараа тухайн үеийн намын дарга М.Энхболд УИХ-ын дарга болохоо илэрхийлсэн намын Удирдах зөвлөлийн хурал дээр намын нөхдөөс нь “Намын даргын дараа эрэмбээрээ генсек албан тушаалын ам авах ёстой” гээд Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байв. Тэгэхэд Ж.Мөнхбат мөн л улс төрийн зөв манлайлал, эерэг үлгэрлэл үзүүлж “Улс орны эдийн засаг, ард түмний амьдрал хүндхэн байгаа ийм цаг үед эдийн засагч хүн Засгийн газраа тэргүүлэх нь зөв. Харин би намын гал тогоо барьж байсан туршлагадаа тулгуурлаад засгийн гал тогоог барьж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд болъё” гэж Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байлаа.

Ж.Мөнхбат ингэж хоёр ч удаа төрийн өндөр албан тушаалаас өөрөө хойш сууж, нөхдөө өмнөө гаргасны хүчинд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болж байсан бол, сая түүний санал, лоббигоор Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон нь бодит баримт юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тогтоосон энэ шинэ жишиг, шинэ соёл, төрийн хүнд заавал байх ёстой ёс зүй нь Монголын улстөрд цаашид үргэлжилж, улстөрд яваа шинэ цагийн залууст зөв үлгэрлэл болох учиртай.

ShareTweetShare
Previous Post

Хотоос мал маллахаар очсон хүү сураггүй алга болжээ

Next Post

СХД-ийн 21 дүгээр хорооны ажилтан, түүний хавьтал 8 хүн, өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 35 хүнээс халдвар илэрчээ

Next Post
А.Амбасэлмаа: Тээврийн жолоочийн ойрын хавьтал нийт 73 хүний сорьцыг шинжилж дууслаа. Нэмж халдвар илрээгүй

СХД-ийн 21 дүгээр хорооны ажилтан, түүний хавьтал 8 хүн, өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 35 хүнээс халдвар илэрчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан