Энэ сарын 16-наас эхлээд 49 жижиг, том зах худалдааны төвүүдийг нээх хуваарьтай. Тодруулбал, Баянгол дүүргийн “Барс 1, 2”, “Таван эрдэнэ”, “Орхон” хүнсний зах болон Хан-Уул дүүргээс “Лавай”, “Яармаг” зах, Сүхбаатар дүүрэг “Бүрэн плаза”, “Бүргэд”, “Их тойруу”, Баянзүрх дүүрэгт “Натур”, “Мөнх”, “Баязүрх” зах, “Тэнгэр” төв бол Сонгинохайрхан дүүрэгт “Өгөөж” худалдааны төв зэрэг 24 худалдааны төвийн үйл ажиллагааа эхэлнэ.
Үүнтэй холбогдох ажлыг Мэргэжлийн хяналтын газраас хариуцан, халдвар хамгааллын дэглэмээ барин ариутгал, хүн хоорондын зай баримтлах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Үүнээс гадна энэ сарын 15-наас 597 жижиг хүнсний үйлдвэр хуваарийн дагуу зохион байгуулалттай ажиллана.
Маргааш Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдээр явна. Явуулын 50 шинжилгээний цэгт очиж, халдвар хамгааллын дэглэмтэй танилцана.