• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Худалдаж авсан вакциныхаа 4-5 хувийг ядуу буурай орнуудад хандивлахыг Францын ерөнхийлөгч уриалав

2021-02-19
in Дэлхий дахинд
0
Худалдаж авсан вакциныхаа 4-5 хувийг ядуу буурай орнуудад хандивлахыг Францын ерөнхийлөгч уриалав

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон худалдаж авсан коронавирусийн эсрэг вакциныхаа нөөцийн 5 хүртэл хувийг дэлхийн хөгжиж байгаа орнуудад хандивлахыг АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудад хандаж уриалжээ.

Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол дэлхийн улс орнуудын хөгжлийн ялгаа улам гүнзгийрэх аюултайг тэр анхааруулсан байна.

Өнөөдөр буюу Баасан гарагт дэлхийн Их Долоон гүрний удирдагчид виртуал горимд чуулах юм. Макрон уриалгаа энэхүү чуулганыг угтуулж гаргасан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг чуулганы үеэр $4 тэрбумын санхүүжилтийг COVAX вакцины хөтөлбөрт хандивлахаа мэдэгдэх гэж байгааг Цагаан ордноос мэдээлжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачилсан COVAX хөтөлбөр нь коронавирусийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах зорилготой юм.

Энэ удаагийн Их Долоогийн чуулганыг даргалах Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн улсын худалдаж авсан вакцинаас илүү гарсныг COVAX хөтөлбөрт хандивлах амлалт авна гэсэн мэдээлэл ирээд байна.

Өнөөдөр дэлхий даяар 110 сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 2.4 сая гаруй нь нас барсан гэсэн тоо бий.

“Бид тэрбум тэрбум тун вакцин, эсвэл тэрбум тэрбумаар мөнгө гаргах тухай яриагүй. Зүгээр л өөрт байгаа вакциныхаа нөөцийн 4-5 хувийг хуваарилах тухай ярьж байна. Энэ нь бидний дархлаажуулалтын хөтөлбөрт төдийлөн нөлөөлөхгүй боловч бусад орнуудад чухал дэмжлэг болох юм” гэж Макрон өчигдөр Financial Times сонинд яръжээ.

 Санаачилгыг нь Германы канцлерь Ангела Меркель дэмжиж байгаа ба АНУ-ын засаг захиргаа ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэр хэлсэн байна.

Ийм санаачилга гаргахгүй бол Хятад, Орос улсууд вакцинаар дамжуулан дэлхий дахинд нөлөөгөө нэмэгдүүлэх төлөвтэй байгааг Макрон анхааруулжээ.

Дэлхий дахинд түгээгдээд байгаа нийт вакцины нөөцийн 75 хувийг 10 улс орон хувааж аваад байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр анхааруулж байв.

Харин 130 гаруй улс орон ганц ч тун вакцингүй байгааг тэр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд үг хэлэхдээ дурдсан байна.

ShareTweetShare
Previous Post

‘Бороо гоулд’-ийн 267 ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ

Next Post

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 256 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Next Post
Энэ долоо хоногийн болон сарын сүүлчээр БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж иргэдээ татан авахаар болжээ

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 256 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан