Энэ удаагийн сонгуулийн төсвийн талаар Хятадын “Globaltimes” сонин ийм харьцуулалт хийжээ. АНУ нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан нь Монгол Улсын 2019 оны ДНБ-тэй тэнцэж байна.
Энэхүү мөнгөөр дундаж орлоготой 220 мянган америк гэр бүлийн жилийн хэрэгцээг хангаж болох аж. 2019 оны байдлаар дундаж давхаргын нэг гэр бүл ойролцоогоор 63 мянган ам.долларыг жилд зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Мөн 14 тэрбум ам.доллар нь 2012 болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг нийлүүлсэнтэй тэнцэж байна.
Энэхүү мөнгө нь зар сурталчилгаа буюу телевиз, сонин, сэтгүүл, цахим сүлжээнд болон сонгуулийн кампанит ажилд ажилласан хүмүүсийн цалинд зарчуулагджээ. Сонгуулийн төсвийн дийлэнх нь Хойд /265 сая ам.доллар/ болон Өмнөд Каролина /164 сая ам.доллар/, Айова /218 сая ам.доллар/, Аризона /144 сая ам.доллар/ мужуудад зарцуулсан байна.
Сонгуулийн төсөвт зарцуулагдсан 14 тэрбум ам.долларыг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилж үзвэл дийлэнх хувийг буюу 41,5 хувийг нь томоохон хандивлагч хувь хүмүүс хандивласан бол 22,4 хувийг нь жижиг хандивлагчид, 14,9 хувийг бусад хандивлагчид бүрдүүлжээ. Харин нэр дэвшигчид өөрсдөө 13,01 хувийг нь бүрдүүлсэн бол 3,12 хувийг нь байгууллагууд, үлдсэн 5,01 хувийг нь PACs / Холбооны сонгуулийн хороо/ -ноос санхүүжүүлсэн байна.