• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

Дуучин Т.Ариунаа хоёр хүүгийн хамт суулт хийж, нөхөр Г.Буяндорж өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

2021-03-03
in Онцлох мэдээ
0
Дуучин Т.Ариунаа хоёр хүүгийн хамт суулт хийж, нөхөр Г.Буяндорж өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Хонгилын прокуроруудын талаар “Ноёд” группийн Ерөнхий захирал  Г.Буяндорж,  эхнэр МУГЖ Т.Ариунаа хоёр хүүгийн хамт хэвлэлд хандлаа.

Энэ үеэр Г.Буяндорж “Г.Буяндорж миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж ирсэн. Энэ хугацаанд  “Ноёд групп” ХХК, түүний охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийг өөрийн  хүч хөдөлмөрөөр  бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй  монголын ард түмэн мэднэ.

Өнөөдөр энд  хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Цагдаа, Прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдэд  компаниа дээрэмдүүлж алдсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй 10 дахь жилдээ шалгагдаж байна.

Тухайн үед юу болсон бэ гэвэл,  би  “Ноёд групп” ХХК болон   охин компани болох ‘Ноёд констракшин’ХХК-ийн  эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд  цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг  олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний  эрх,  эрх чөлөөгөө хязгаарлан  хэлмэгдүүлсэн.  Би  бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос  өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй  хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна.  Асуухаар “шалгаж байна”  гэдэг.

Тиймээс энэ хэрэгт ороцохдоо чиг үүргээ хууль бусаар хэрэгжүүлсэн Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн хууль дээдлэх болон шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг  шаардаж байна.

Иймээс би Монгол Улсын Ерөнхий прокурор Жаргалсайханд хандаж гурван албан шаардлага хүргүүлж, албан ёсоор өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж байна.

  • Нэгдүгээрт, намайг арван жил шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна.
  •  Хоёрдугаарт, БНХАУ-ын иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулахыг шаардаж байна.
  • Гуравдугаарт, намайг хохироосон 25 тэрбум төгрөгийг асуудлыг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж байна. Энэ шаардлагуудыг биелүүлтэл миний гэр бүл суулт зарлаж, миний бие өлсгөлөн зарлаж байна’ гэлээ.

Т.Ариунаа ‘Миний хань 10 жил шалгууллаа. Үргэлжлээд л шалгаад л явж байна. Ямарч асуудал үнэний талд шийдэгдэггүй. Нийт 16 удаагийн шүүх хуралд оролцож, 409 хоног хоригдож хилсдүүлсэн. Өнөөдрийг хүртэл Монголын төр, хуулийн байгууллага миний ханийн хилс хэргээр тулгаж байгааг шударгаар шийдэж өгнө гэж хүлээсэн. Жирийн нэг иргэнийг яаж харлуулж, зохиомол хэрэг үүсгэж, ял тулгаж, нухчин дардагийг манай гэр бүл биеэрээ туулж байна. Ялтан, яллагдагч, гэмт хэрэгтэн болгоод хориод бүгдийг булаадаг. Би хэлмэгдэж, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн төлөөлөл. Манай гэр бүлийг монголын төр хамгаалалтандаа аваач гэж хүсье’гэлээ.

ShareTweetShare
Previous Post

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг суллах шүүхийн шийдвэр гарчээ

Next Post

Ц.Мянганбаярт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Next Post
Ц.Мянганбаярт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Ц.Мянганбаярт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан