Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Арилжааны хэлбэрээр орж ирэх вакцинуудын төлбөрийг бэлдээд, гэрээнүүд нь эцэслэгдээд явж байгаа. Ойрын хугацаанд олон нийтийг дархлаажуулах вакцин орж ирнэ. Дархлаажуулалтын ажлаа яаравчлуулах нь тулгамдсан асуудал болж байгаа.
Хорио цээрийн дэглэмээ тавьсан. Буцаад хөл хорио тогтоох эсэх нь хувь хүний хариуцлага, халдвар хамгааллын дэглэмээс хамаарна. ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж байх нь хамгийн чухал” гэдгийг онцлон хэллээ.