АНУ-ын Мичиган мужийн 45 настай хосууд 14 хүү төрүүлснийхээ дараа охинтой болжээ. Хосууд охинтой болсондоо маш их баяртай байгаа талаараа хэвлэлийнхэнд ярьжээ. Тэдний том хүү 28 настай Тайлор хэлэхдээ, эцэг эх нь хэзээ ч охин төрөхгүй байх гэж боддог байсан гэжээ. Үүнээс гадна тэрбээр манай ээжид ягаан өнгийн зүйл байдаг гэж ч бодохгүй байна гэжээ. Хосууд ахлах сургуульд байхдаа л болзож эхлэн гэр бүл болсон байна. Тэд анхны хүүгээ 17-тойдоо өлгийдөн авчээ. Хэдийгээр олон хүүхдийн эцэг эх боловч хосууд боловсролдоо анхаарч, энэ хугацаанд хэн хэн нь дээд боловсролтой болсон байна.