• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

БЗД-ийн 26 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдээс PCR шинжилгээ авсны дараа 50-65 насныхныг вакцинд хамруулна

2021-03-17
in Нийгэм
0
Өчигдөр 17,819 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрийн 06:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Энэ хугацаанд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Уг хороонд хязгаарлалтын бүс тогтоосноор одоогийн байдлаар PCR  шинжилгээ хийгдэж байна. Мэргэжлийн байгууллагууд дүн шинжилгээ хийж, тухайн хороонд хязгаарлалт тогтоож, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг авах шаардлагатай гэсний дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар энэхүү үйл ажиллагааг явуулж байна. Тандалт судалгааны 20 баг ажиллаж байгаа. Өнөөдрийн дотор оршин суугчдын 80 хувийг, маргаашдаа багтаан коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 100 хувь хамруулахаар төлөвлөсөн.

Иргэдийн шинжилгээг авсны дараа 50-65 насны иргэдийг вакцинжуулна. Харин үүний дараа хорооны нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутган, халдваргүйжүүлэх юм.

2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ялангуяа орон сууцны хорооллуудад голомтолж гарах шинж ажиглагдаж байсан. Тус хороо нь дүүргийн хэмжээнд хамгийн том хороо бөгөөд 31,000 хүн амтай. 18-аас дээш насны 16 мянган иргэнээс шинжилгээ авна. 50-65 насны 2,800 иргэнийг дархлаажуулж, 97 мянга орчим м.кв-д ариутгал халдваргүйтгэл хийнэ.

-Сүүлийн 7 хоногт дунджаар хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ, яагаад хороог бүхэлд нь хязгаарлав?

-Улсын Онцгой комиссоос хөл хориог чангатгахаас татгалзаж байгаа. Шаардлагатай тохиолдол хороо, байр эсвэл орцоор нь тусгаарлана. Харин 24 цагаас дээш хугацаанд хөл хорио тогтоох нөхцөлд мэргэжлийн байгууллагуудаас ирсэн санал, бичиг баримтуудыг үндэслэн дүүргийн Засаг дарга захирамж гаргах ёстой.

Бид иргэдээ аль болох чөлөөтэй байлгаж, эдийн засгаа дэмжих бодлого барьж байгаа ч зайлшгүй тохиолдолд шинжилгээ хийх шаардлага гарсан. Иймд иргэд дэмжиж оролцох хэрэгтэй байна.

Өнгөрсөн хугацаанд иргэдээс хэд хэдэн удаа шинжилгээ авч байсан. Иргэдэд эрт зарлахад зуслан руугаа эсвэл хорооноосоо гараад өөр тийшээ явах тохиолдол гарсан. Ингэснээр шинжилгээг үр дүнгүй болгодог тул энэ удаад иргэдэд орой мэдээлсэн. Мөн өрх бүрд зарлан мэдээлэл хүргэж, шаардлагатай утасны дугааруудыг өгсөн.

-Шинжилгээг гэрээс нь очиж авах уу?

-Шинжилгээг гэрээс нь авна. Хамрагдах 16,000 иргэний нэрсийн жагсаалтыг гаргасан. Жагсаалтын дагуу иргэдээс шинжилгээ авч, байхгүй тохиолдол тэмдэглэгээ хийж байна. Өмнө нь Нэг хаалга-Нэг шинжилгээ гэж авдаг байсан бол одоо 18-аас дээш насны хүн бүрээс шинжилгээ авна.

-Ахмад настнуудын дархлаажуулалтыг хаана хийх вэ?

-Хоёр цэгт зохион байгуулна. Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль дээр нэг цэг, дөрвөн шугамтай байхаар гаргасан. Мөн өрхийн эмнэлэг болон хороон дээр нэг цэг, хоёр шугамтай байхаар зохион байгуулсан.

-Вакцин хийлгэсэн хүн бичгээ үзүүлээд хязгаарлалтын бүсээс гарч болох уу?

-Одоогоор коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүн байхгүй. Иймд вакцин хийлгэсэн хүмүүс ч шинжилгээнд хамрагдана. Вакцины хоёр тунг хийлгэсний дараа хүний биед дархлаа тогтдог тул эхний тунгаа хийлгэсэн хүмүүс бусадтайгаа адилхан дэглэм баримтална.

-Хүнсний хангамжийн асуудлыг тодруулъя?

-Хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн ажиллана. Мөн өрхийн эмнэлэг ажиллана.

ShareTweetShare
Previous Post

ХӨСҮТ-ийн ажилтан хуурамчаар PCR шинжилгээний хариу гаргадаг байжээ

Next Post

Э.Тэмүүлэн: Хавьтлыг тусгаарлахдаа андуурсан гэх нотлох баримт байгаа бол бидэнд хандаарай. Алдаа гарсан бол засах болно

Next Post
Э.Тэмүүлэн: Хавьтлыг тусгаарлахдаа андуурсан гэх нотлох баримт байгаа бол бидэнд хандаарай. Алдаа гарсан бол засах болно

Э.Тэмүүлэн: Хавьтлыг тусгаарлахдаа андуурсан гэх нотлох баримт байгаа бол бидэнд хандаарай. Алдаа гарсан бол засах болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан