• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэлхий дахинд

Европын холбоо 30 жилийн дараа дахин Хятадын эсрэг хориг тавьлаа

2021-03-19
in Дэлхий дахинд
0
Европын холбоо 30 жилийн дараа дахин Хятадын эсрэг хориг тавьлаа

Европын холбоо энэ долоо хоногт Хятадын зарим албан тушаалтнуудыг хүний эрх зөрчсөн хэргээр хар жагсаалтад оруулахаар шийджээ. Энэ бол 1989 оны Тиананмен талбайн хэргээс хойш Европын холбоо Бээжинд хориг тавьж буй анхны тохиолдол юм.

Тухайлбал, Европын холбоо Хятадын дөрвөн иргэн, нэг аж ахуй нэгжийг Европод зорчихыг хориглон, Европ дахь хөрөнгийг нь царцаасан байна. Гэхдээ Европын холбооны гадаад хэргийн сайд нар гуравдугаар сарын 22-нд зөвшөөрөх эсэхээ шийдтэл хориг тавьсан хүмүүсийн нэрийг нууцлах аж.

Гэвч энэ хориг арга хэмжээ бол Европын холбоо Хятадад чиглэсэн бодлогоо чангаруулж байгаагийн бэлгэ тэмдэг төдий зүйл юм. Өмнө нь Европ Хятадыг итгэмжит түнш хэмээн хардаг байсан бол өдгөө хүний эрх, эрх чөлөөг дарангуйлан устгагч хэмээн харах болжээ.

Түүнээс гадна Европын холбоо 1989 онд Хятадад тавьсан зэвсгийн хоригоо одоо болтол сулруулаагүй байгаа. Албаныхны мэдээлж байгаагаар Европын холбоо Хятадын эрх баригчдыг Шинжаан дахь үндэсний цөөнх Уйгур, мусульманчуудын эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж дээрх арга хэмжээг авчээ. Мөн тус арга хэмжээ нь Европ, АНУ, Канад дахь уйгурчуудын байр суурийн илрэл болж байгаа гэнэ.

Эх сурвалжууд болон НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Шинжаанд өдгөө дор хаяж нэг сая уйгурчууд хоригдож байна. Түүнчлэн хүний эрхийн төлөө тэмцэгч нар болон барууны зарим улстөрчид Бээжинг уйгур хоригдлуудад хүч хэрэглэж, эрүү шүүж, хүчээр хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн үзэж буй.

АНУ, Канадын шийдвэртэй Недерланд санал нэгдэж, Хятадыг уйгурчуудын эсрэг геноцид үйлдэж байна хэмээн үзсэн байна. Гэвч Хятадын тал дээрх дүгнэлтийг тууштай эсэргүүцэж, бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн аж.  Тухайлбал, Хятадын Элчин сайд Жан Мин “Хориг арга хэмжээ бол өдөөн хатгалга. Бид өдөөн хатгалга биш харилцан яриа хүсч байна. Тиймээс Хятадын талаас Европын холбоог дахин бодож үзэхийг санал болгож байна. Хэрвээ өдөөн хатгалга хэвээр байвал бид ч гэсэн бууж өгөхийг мэдэхгүй. Бид өөрсдийн иргэдийг хамгаалахын төлөө боломжтой бүхнийг хийхэд бэлэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

ShareTweetShare
Previous Post

Өчигдөр коронавирусийн эсрэг вакциныг 16,063 хүн хийлгэжээ

Next Post

Хөвсгөл аймагт нэмж гурван хүнээс халдвар илэрлээ

Next Post
Хөвсгөл аймагт нэмж гурван хүнээс халдвар илэрлээ

Хөвсгөл аймагт нэмж гурван хүнээс халдвар илэрлээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан