ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Сүүлийн хоногт 9520 хүнд шинжилгээ 170 хүнээс халдвар илэрч нийт халдварын тоо 4976 болж байна. Сүүлийн 24 цагт 126 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарснаар нийт 3477 хүн эдгэрсэн сайхан мэдээтэй.
Дотоодод шинээр бүртгэгдсэн халдварын 170 тохиолдлын 168 нь Улаанбаатар хотод, хоёр тохиолдол Төв аймагт бүртгэгдсэн. Нийт халдвар авсан 170 хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүсийн оршин суугаа хаяг:
- Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,
- Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,
- Сонгинохайрхан дүүргийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд амьдардаг.
Өнөөдрийн байдлаар нийт 1365 хүн эмчлүүлж байгаагаас 1191 хүний бие хөнгөн, 159 хүний бие хүндэвтэр, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна. Халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Нийслэлийн бүх дүүрэг, хороодод халдварын тархалт өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай. Халдварын авсан хүмүүсийн талаас илүү хувьд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа учраас өөрийгөө халдваргүй, эрүүл гэж бодох үндэслэл бага байна гэлээ.