Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр /2021.03.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг задарсан тухай мэдээллээ.
ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Баасанцогт, Х.Идэр нарыг хөл хорионы үеэр хөдөлгөөн хязгаарласан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодон, ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож байх үед нь замын цагдаа зогсоож буй бичлэг сошиалд тархаад байна. Энэ асуудалд замын цагдаагийн алба хаагчийг шалгаж эхэллээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчдад алба хаагчдын зорчих чиглэлийн дагуу замын хөдөлгөөний зохицуулалтад автомашин, суурин станц, машины станц, гар станц, энгэрийн камер, бэлэн бус торгуулийн хуудасны машин байдаг. Гэхдээ алба хаагчийн ажлын хэрэгцээнд ашиглах энгэрийн камерын бичлэг хэрхэн, яагаад алдагдсан болохыг мөрдөн байцаалтын үеэр шалгах учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.