Сүүлийн үед хүүхдийн автобус замын хөдөлгөөнд оролцож байгаа нь тааралдах болсон. Хичээл сургалтын үйл ажиллагаа явагдахгүй байгаа энэ үед тухайн автобуснууд яагаад замын хөдөлгөөнд оролцож буй талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа пХүүхдийн автобусыг Зорчигч тээврийн 3 дугаар баазад КОВИД-19-тэй холбоотой тусгай үйлчилгээнд ашиглаж байгаап гэв.
Харин энэ талаар Зорчигч тээврийн 3 дугаар баазаас тодруулахад ‘Манайх нийслэлээс хүүхдийн 5 автобус авсан. Тусгай үйлчилгээнд шаардлагатай тохиолдолд ашиглаж байгаа. Зарим үед эмч, ажилчдыг зөөх зэрэг үйл ажиллагаанд хэрэглэдэг’ гэдгийг хэлэв.
Нийслэлийн удирдлагууд 2019 оноос ‘Сургуулийн автобус’ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирнэ.
Өнгөрсөн оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд ‘Хүүхдийн автобус үйлчилгээ’ хэрэгжсэн бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд 75 ширхэг сургуулийн автобусыг 23 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авсан.
Түүнчлэн 23 тэрбум төгрөгөөр 75 автобусыг авсан гэж тооцвол нэг бүрийнх нь үнэ 307 сая төгрөг буюу Монголбанкны ханшаар 107.5 мянган ам.доллар болж байгаа.
Хүүхдийн сургуулийн автобус нь тээвэрлэж байгаа хүүхдийн наснаас хамааран A, B, C, D гэсэн ангилалтай байдаг. Манай улсад өнгөрсөн онд нийлүүлэгдсэн хүүхдийн автобус нь ямар ч насны хүүхэд тээвэрлэх боломжтой C ангиллын автобус юм.