“Эрэл” компанийн ТУЗ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Эрдэнэбат нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас ийнхүү хойшилсон байна.
Хэргийг эргэн сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг.