Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд их спортоосоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Өнөөдөр (2021.03.24) Японы сүмогийн холбооны удирдлагууд түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрчээ.
Өдгөө 35 настай тэрбээр сүүлийн таван башё дараалан бэртлийн улмаас барилдаж чадахгүй байсан бөгөөд зүүн өвдөгний бэртэлтэйгээ сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргалаа.
Мангалжалавын Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, 20 жил дээд макүүчи зиндаанд өөрийгөө батлан харуулжээ.
Өнгөрсөн оны сүүлээр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нарыг олон башё дараалан өнжиж, мөн дундаас нь орхиж байна хэмээн анхааруулга өгөөд байсан юм. Бөхчүүдийг эхлээд урамшуулж, дараа нь анхааруулга өгч, эцэст нь хүчээр зодог тайлуулдаг билээ. Харин Какүрюү М.Анандын хувьд өөрийн хүсэлтээр зодог тайлахаар боллоо.