Завхан аймагт дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдөр (2021.03.24) 14.00 цагаас хөл хорио тогтоох болсныг тус аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Тус штабын мэдэгдэлд “Олимпийн хорооны томилолтоор Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу тод эeрэг гарлаа. Эдгээр иргэд өчигдөр “Завхан” буудалд байрласан бөгөөд “Загасан нүд” рeсторан, Усан бассейны саун, караокeд орсон байна.
Дээрх иргэдийн хавьтлыг тогтоох зорилгоор Улиастай суманд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн хавьтлуудыг тогтоож, шинжилгээний хариу гартал Улиастай сумын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид” сувилалд амраад ирсэн Тосонцэнгэл сумын нэг иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарсан тул аймгаас ажлын хэсэг, шуурхай арга хэмжээний баг газар дээр нь ажиллахаар гарлаа” хэмээжээ.