‘Токио-2020’ олимпийн наадамд оролцох эрх авсан хамгийн залуу тамирчин бол Батмөнхийн Болор-Эрдэнэ юм. Тэрбээр багаасаа ширээний теннисний спортоор хичээллэж, 18 насандаа олимпийн наадмын эрх авч, ирэх зун Токиог зорино. Б.Болор-эрдэнэ Монголын ширээний теннисний шигшээ багийн тамирчин бөгөөд саяхан Катарын нийслэл Дохад хотод явагдсан олимпийн наадмын эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, эрхээ авсан тамирчин охин юм.