Өнөөдөр өглөө явган хүнийг гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон осол гарлаа.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “2020 оны 11 дүгээр сарын 10-ны 7:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай, эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироолоо. Жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо үүргээ биелүүлж байхыг анхааруулж байна” гэв.