• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Л.Энх-Амгалан: Сурагчдаа Даваа гарагаас теле, цахим хичээл оруулахгүйгээр амраана

2021-03-27
in Боловсрол, Дэд онцлох
0
Л.Энх-Амгалан: Арваас дээш саяын төлбөртэй сургуульд хувьсах зардал өгч чадахгүй

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно.

Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон байгаа. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа тул үүнийг шийдвэрлэх зорилготой байсан. Сургууль болон орон нутаг нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно’ гэлээ.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа дахин тайлбар хийсэн байв.

Уг тайлбарт ‘Сурагчдын амралтаар яагаад теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бэ гэхээр сүүлийн 1 сар гаруй хугацаанд сурагчдын хоцрогдлыг нөхөж амжаагүй гэдэг судалгаа, саналд үндэслэсэн.

Түүнээс БШУЯам тэнгэрээс бууж ирээд нэг өдөр шийдвэр гаргаагүй. Энэ бол дороосоо гарсан шийдвэр.
Яам нөхцөл байдалдаа уялдуулаад тушаал шийдвэрээ цаг алдалгүй өөрчилж болно. Улсын хэмжээнд 174,000 сурагч хичээлийн хоцрогдолд орсон бодитой тоо нь байна. Сургуулиудын өмнө тулгамдаад байгаа асуудал бол 1 хоногийн өмнө, 1 цагийн өмнө ч гэсэн үүссэн хоцрогдлыг нөхөх сорилттой тулчихаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар үндсэндээ 7-8 аймагт шинээр буюу дахисан хэлбэрээр коронагийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим үйл ажиллагааг зогсоож байгаа.

Үүнтэй уялдуулж сурагчдаа ирэх долоо хоногийн Даваа гарагаас теле, цахим хичээл оруулахгүйгээр амраана. Энэ хугацаанд сургуулиудын ариутгал, халдваргүйтлийн ажлыг чанартай хийхээр болсныг хэлье’ гэжээ.

ShareTweetShare
Previous Post

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

Next Post

Хүннүгийн үеийн олдвор худалдаалах гэж байсан этгээдүүдийг илрүүллээ

Next Post
Хүннүгийн үеийн олдвор худалдаалах гэж байсан этгээдүүдийг илрүүллээ

Хүннүгийн үеийн олдвор худалдаалах гэж байсан этгээдүүдийг илрүүллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан