Эх сурвалжийн мэдээллээр УОК 14.00 цагаас хуралдажээ. Covid-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх дөрөвдүгээр сарын 3-наас хатуу хөл хорио тогтоох талаар яригдсан байна. ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоож, тархалтыг хумих шаардлагатай гэсэн саналаа дахин илэрхийлсэн ч Шадар сайдын хувьд бүтээн байгуулалтын улирал эхэлж буй учраас хөл хориог тогтоохын эсрэг байр суурьтай байгаагаа тодотгожээ. Мөн энэ асуудлыг Нийслэл дээр ярилцсаны дараа маргааш УОК-ын хуралдаанаар дахин хэлэлцэх юм байна. Ингэхдээ ирэх Лхагва гариг /2021.03.31/-аас өмнө УОК дээрх хугацааг эцэслэж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулахаар тогтож, хуралдаан өндөрлөсөн байна.