Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороо, дунд голын замд буюу Энхтайваны гүүр орчимд өчигдөр (2021.03.31) 21.00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Азаар жолооч хүнд бэртэл аваагүй байна.
Хэргийн талаар тодруулбал, том оврын ачааны автомашины жолооч машиныхаа өндрийг тооцоолоогүйн улмаас 3.5 метр өндөр хязгаарлалт мөргөсөн байна. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд сонор сэрэмжгүй байдлаас үүдэн дээрх осол гарсныг албаныхан хэлж байв.
Жолооч өөрөө ч өндрийн хязгаарлалтыг анзааралгүй, тооцоолол алдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өчигдөр шөнө осол гаргасан машиныг тээвэрлэх, замын байгууламжийн засварын ажлууд хийгдсэн байна.