Олон нийтийн сүлжээгээр нэг удаагийн амны хаалтыг халуун усанд хийхэд хорхой гарч байгаа бичлэг цахим орчинд тархсан. Нэг удаагийн амны хаалт зарагдаж буй үнээсээ шалтгаалаад чанар яригддаг.
Гэвч амны хаалтанд манайхаас баталгаа өгдөггүй. Иргэдэд зарим нэгэнд харшил өгч, нүүрээр юм гарах тохиолдол ч гарсан. Амны хаалтны асуудлаар МХЕГ-аас тодруулахад маскыг лабораторид шинжлүүлж байгаа, хариу гарахаар нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ хэмээн мэдэгдлээ.