Коронавируст халдварын улмаас өчигдөр дахин нэг хүн нас баржээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа ‘Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шалтгаант нас баралт 11 бүртгэгдлээ’ гэв.
Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 15 болоод байна. Үүнээс 11-ийг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.
Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,718
- Хүндэвтэр-226
- Хүнд-36
- Маш хүнд-7 хүн байгаа юм.