Аардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд батламжийг нь гардуулах ажиллагаа өнөөдөр болсон. Харин энэхүү үйл ажиллагаа нь Гамшгийн үеийн хууль зөрчсөн хэмээн үзэж хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлснээс Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгджээ.
Тэрбээр ‘УОК-оос халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд ажиллаж, энэ хүрээнд халдвар тархах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн иргэдийн дунд хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, цагийн зохицуулалт хийж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шийдвэр гарган ажиллаж байна.
Гэтэл Ардчилсан нам УОК, Шуурхай штабт мэдэгдэлгүйгээр гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж, Дүнжингарав худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр Ардчилсан намын ээлжит бус чуулганыг зохион байгуулж, олон хүнийг нэг дор хамруулсан үйл ажиллагаа явуулсныг шаардлага хүргүүлж таслан зогсоов.
Гамшгийн үеийн хууль тогтоомжийг зөрчиж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ’ гэжээ.