УОК-ын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, Тоёоко Инн зочид буудлуудад тусгаарласан байна.