Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс халдвар авсан жолоочийн гэр бүлтэй ойрын хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу өнөөдөр гарна гэдгийг мэдээллээ. Тус төвийн захирал Д.Нямхүү хэлэхдээ: Бид халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон 16 иргэнээс шинжилгээ авсан. Ковид-19 халдвар авсан иргэдтэй ойрын хавьтал болсон 16 хүний шинжилгээний хариу үдээс хойш гарна. Тиймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагаж мөрдөхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн зөвлөв.
Улсын онцгой комиссоос 21 хоногийн дэглэмээс гэртээ гарч гадуур явсан жолоочийн гэр бүлээс халдвар илэрсэнтэй холбогдуулан нийслэлд гурав хоног хөл хорионы дэглэм тогтоогоод байна. Манай улсад өнөөдрийг хүртэл дотоодод халдварыг алдаагүй ба өчигдрийн байдлаар гадаадаас зөөвөрлөгдсөн 378 тохиолдол батлагдаад байсан юм.